1. Ерөнхий Нөхцөл
    1. chatbot.mn хиймэл оюунт харилцагын автомат хариулагч систем нь “Чатбот” ХХК-ний албан ёсны үйлчилгээ бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцлийн зорилго нь хэрэглэгч уг системийн үйлчилгээг ашиглахад үүсэх талуудын эрх үүрэг, харилцааг зохицуулахад оршино.
    2. Хэрэглэгч нь системд бүртгэл буюу акаунт үүсгэсэн цагаас эхлэн акаунт хаагдах хүртэл энэхүү үйлчилгээ нөхцөл нь хүчин төгөлдөр үйлчилнэ.
  2. Хэрэглэгчийн анхаарах зүйлс
    1. chatbot.mn систем нь Facebook Messenger, WeChat, Whatsapp, Telegram, Viber, Line зэрэг дэлхий нийтийн томоохон мессенжер платформуудтай холбогдох ажиллах бөгөөд одоогийн байдлаар зөвхөн Facebook Messenger чат сувагтай холболт хийгдсэн болно.
    2. Хэрэглэгч нь өөрийн үүсгэсэн ботын тусламжтай түгээж буй мэдээлэл, яриа зэрэг нь зөвхөн тухайн хэрэглэгч болон мессенжер хэрэглэгчийн хоорондын мэдээлэл бөгөөд үүнд “Чатбот” ХХК нь ямар нэг хуулийн хариуцлага хүлээхгүй болно.
    3. chatbot.mn систем дээр үүссэн хэрэглэгчийн акаунт, ботын мэдээлэл болон мессенжер хэрэглэгчийн яриа зэрэг бүхий л мэдээллийн нууцлалыг “Чатбот” ХХК бүрэн хариуцах ба хуульд зааснаас бусад тохиолдолд гурвадагч этгээдэд задруулахгүй байх үүрэг хүлээнэ .
    4. Хэрэглэгч нь өөрийн нэг акаунт дээр нэг болон түүнээс дээшх тооны бот үүсгэх боломжтой бөгөөд нэг ботод зөвхөн нэг facebook хуудас холбох боломжтой байна.
    5. Хэрэглэгч нь өөрийн үүсгэсэн ботыг зөвхөн өөрийн удирдах эрх бүхий фэйсбүүк хуудастай холболт хийх боломжтой.
    6. Системд үүсгэсэн ботоор дамжуулан хэрэглэгч нь мессенжер хэрэглэгчтэй харилцах явцад дараах хуулиар хориглогдсон үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Үүнд:
      1. Залилан мэхлэх шинжтэй, гүтгэсэн, бусдын нэр хүндэд халдсан, доромжилсон, мөн оюуны өмчийн эрхийг зөрчсөн мэдээлэл оруулах, түгээх
      2. Аливаа байгууллага ба хувь хүний нууцад хамаарах мэдээллийг зохих зөвшөөрөлгүйгээр нийтлэх
      3. Мессенжер хэрэглэгчээс хувийн болон тухайн хүний санхүүгийн нууц мэдэээллийг зохих зөвшөөрөлгүйгээр шаардах
      4. Болон бусад Монгол Улсын хууль журамд хориглосон аливаал үйлдэлийг хийхийг хориглоно
    7. chatbot.mn систем дээр хэрэглэгчийн үүсгэсэн чат бот нь тухайн холболт хийгдсэн мессенжер платформтой мэдээлэл солилцох зарчмаар ажиллах бөгөөд тухайн мессенжер платформын үйлчилгээний нөхцөл болон нууцлалын дүрэм журмыг чанд мөрдөн ажиллах үүрэгтэй. Хэрэв хэрэглэгч нь тухайн мессенжер платформын (Facebook) үйлчилгээний нөхцөлд үл нийцэх үйл ажиллагаа явуулсан тохиолдолд хэрэглэгчийн ботын үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авна.
    8. Хэрэглэгч нь бусдад chatbot.mn системийн нэвтрэх нууц үг, хэрэглэгчийн мэдээллээ бусдад дамжуулахгүй байх үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Уг үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн хохирлыг “Чатбот” ХХК нь хариуцахгүй болно.
    9. Хэрэв хэрэглэгч өөрийн акаунтын нууцлалаа бусад алдсан гэж үзвэл нууц үгээ солих эсвэл support@chatbot.mn болон 70114858 дугаарт яаралтай холбоо барина уу
  3. Төлбөрт үйлчилгээ авах, цуцлах
    1. chatbot.mn систем нь үнэ төлбөргүй ашиглах боломжуудыг хэрэглэгчид олгохоос гадна төлбөрт үйлчилгээний боломжуудыг мөн санал болгож болгодог.
    2. Төлбөрт боломжийг ашиглахын тулд хэрэглэгч нь тухайн бот дээрх төлбөрт үйлчилгээг идвэхжүүлж дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулах шаардлагатай.
    3. Төлбөрт үйлчилгээний тариф нь chatbot.mn сайт дээр нээлттэй байх ба тухай сарын хэрэглэгчийн тоо болон төлбөрт боломжоос хамаарч ялгаатай үнэтэй байна.
    4. Хэрэглэгч нь өөрийн үүсгэсэн бот тус бүрээр төлбөр үйлчилгээг идвэхжүүлэх боломжтой ба үйлчилгээний төлбөр нь бот тус бүрээр тооцож бодогдоно.
    5. Тухайн сарын үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэл нь дараа сарын 1-ний өдөр автоматаар бодогдон хэрэглэгчийн бүртгэлтэй имэйлээр илгээгдэх бөгөөд төлбөрийн дараа сарын 20-ны дотор төлөх шаардлагатай. Хэрэв дараа сарын 20-ны дотор төлбөрөө төлөөгүй тохиолдол хэрэглэгчийн ботын төлбөрт үйлчилгээний боломжуудыг ашиглах боломжгүй болно.
    6. Хэрэглэгч нь хүссэн үедээ төлбөрт үйлчилгээг цуцлах боломжтой ба энэ тохиолдолд төлбөрт үйлчилгээг цуцалсан өдөр хүртлэх төлбөрийн нэхэмжлэл хэрэглэгчид илгээгдэх болно.
    7. Төлбөрт үйлчилгээг цуцалсан тохиолдол төлбөрт боломжууд идвэхгүй болох ба chatbot.mn системийн үнэгүй боломжуудыг цаашид үргэлжлүүлэн ашиглах боломжтой байна.
  4. Мессежер холболт салгах, чатбот устгах болох акаунт хаах
    1. Хэрэглэгч нь хүссэн үедээ үүсгэсэн чатботын мессенжер холболтыг салгах боломжтой ба энэ тохиолдолд тухайн мессенжер платформтой (Facebook) холбоотой харилцан ярианы түүх, мессенжер хэрэглэгчийн мэдээлэл устах болно. Facebook page хуудасны холболт салгасны дараа өөр шинэ хуудас холбох боломжтой байна.
    2. Хэрэглэгч нь өөрийн үүсгэсэн чатботыг устгах боломжтой ба энэ тохиолдолд тухайн чатботтой холбоотой мессеж блок, харилцан яриа, хиймэл оюуны модел дата зэрэг бүх мэдээлэл устана.
    3. Хэрэв хэрэглэчийн үүсгэсэн бот дээр төлөгдөөгүй төлбөрийн нэхэмжлэл байгаа тохиолдолд ботыг устгах боломжгүй байна.
    4. Хэрэглэгч нь өөрийн chatbot.mn системийн акаунтыг хаах боломжтой ба энэ тохиолдолд чатботууд болон чатботтой холбоотой бүхий л мэдээлэл устана.
    5. Хэрэглэгчийн акаунт дээр ямар нэг төлөгдөөгүй төлбөрийн нэхэмжлэл байгаа тохиолдолд акаунтыг хаах боломжгүй байна.
  5. Бусад
    1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “Чатбот” ХХК-н үйл ажиллагааны шинэчлэлтээс хамаарч нэмэлт өөрчлөлт орох боложтой ба хэрэв нэмэлт өөрчлөлт орох тохиолдолд үйлчилгээ авч буй бүх хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэх болно.
    2. chatbot.mn систем нь “Чатбот” ХХК нэр дээр Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны албан ёсны сайтын бүртгэлтэй бөгөөд chatbot.mn веб сайт болон системийн оюуны өмч нь хуулиар хамгаалагдсан болно.